среда, 9 января 2013 г.

Хүлэмжинд ногоо тарьсан эхний жил

Би анх удаа 2 Солонгос  хүлэмж авч ногоо тарьж эхний жил хэр зэрэг их  ургац хурааж өнгөрөөснөө танилцуулах маягаар бичлээ.Дараа нь хүлэмжин дотор ногоо тарих талаар өөрийнхөө мэдэх хэмжээнд оруулнаа.
6*20 хэмжээтэй Солонгос хүлэмж бариад доторхи хөрсөө бэлдэж байх үеийн зураг,
Ногоо тарих тухай ямарч мэдэх зүйлгүй хүлэмжин дотор нарийн ногоо тарих байтугай гадаа талбайд ч ногоо тарьж мэдэхгүй,
Уг нь бол хүлэмжний хөрсийг бэлдэхдээ бүх хөрсийг нь аваад хайрга асгаж түүн дээрээ хар бууц , элс  зэргийг тохируулан хольж бэлдсэн хөрсөө хийх ёстой юм билээ,Мэдээж шаварлаг хөрс бол элсийг нь арай их хийх гэх мэт,
Харин хайрга хамгийн доор хийдэг учир нь илүүдэл ус нь шүүгдэх үүрэгтэй,
Би яг ингэж  хөрсөө бэлдэж чадаагүй  ,2 хүлэмжин дотор ганцаараа болохоор ядраад ,ер нь элс бууц холиод л газраа хагалсан,


Ногоо тарьсан анхны жил.1 хүлэмжин дотор тарьж болох бүх ногоог тарьсан.
Үр болгоныг булаад байсан өргөст хэмх,улаан лооль,эрдэнэ шиш ,вандуй,чинжүү,тэр байтугай цэцэг хүртэл ургасан .Харин ямарч ургац хураагаагүй,Хураахаар ногоо ч ургаагүй.Баахан навч ургаж манаачдаа өгч ,манаач ах 200-ийн поошигонд даршилсан тэжээл хийсэн.
Анхны ургац.Улаан лооль бишээ, өргөст хэмх.
Одоо бодоход 1-рт хөрс нь маш их шаварлаг хатуу ,суулгац нь хөгширсөн мөн хэт халуудаж агаарын хэмийг нь тохируулаагүй зэргээс болоод ингэж ургасан.Би хүлэмжин дотор ногоо тарина гэхээр их халуун тэгээд услаад байвал болоо гэж боддог байлаа.
Эхний жил өглөөд очиж 1 услаад л хүлэмжнийхээ хажууг нээж агаар оруулчихаад манаач ахад орой хүлэмж хаачих гэж захиад л гэр лүүгээ яваад өгдөг байлаа.Тэгж хүлэмжин дотор ногоо тарихгүй юм билээ.Байнга хажууд нь байж агаарын хэмийг нь тохируулж хааж нээж дотор нь ажиллаж байж ногоогоо ургуулахгүй бол болохгүй тийм учираас хүлэмжнийхээ хажууд 1 доороо зоорьтой амбаар барьж эхэллээ.

Энийг хялбархан барьсаан шургаагаар бариад,гадна нь тоосго өрсөн .Өөрөө барьсан болохоор үзэмж нь жаахан тааруу.Би иймэрхүү барилгын ажил хийж үзээгүй гэхэд боломжийн амбаар барьсан гэж өөрийгөө бодоод байгаа.Гэхдээ энэ түр зуур ашиглана ,өөр гоё байшин мэргэжлийн хүнээр бариулна.
Жуужаа миний нохой бид 2 эхний жил хураасан ногоо ч үгүй сайн дурын ажилтан шиг л .

Гадна талбайд тарьсан байцаа нь харахад сайхан ургаад байсан худлаа юм билээ .Бүгдийг нь хорхой идчихсэн.Аргалын үнс цацахаар сайн хорхой идэх нь бага гэнэ.
Төмс харин арчилгаа бага шаарддаг сайн ногоо юм .сайхан ургасан.





3 комментария:

  1. одоо хүлэмжин дээрээ нарийн ногооны үрсэлгээ хийж байна.зав гарахаар зураг авч блогтоо оруулнаа.



    ОтветитьУдалить
  2. би хүлэмж авсан одоо барихад оройтсон уу

    ОтветитьУдалить